Powered By Blogger

Sunday, November 13, 2011

mongoliin tuuh

Монгол улс

(Mongolia-с шууд холбогдсон)
"Монгол" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Монгол (салаа утга)-г үзнэ үү.
Монгол Улс
Monggol ulus.svg
Моңгол улус
Монгол
Далбаа Сүлд
Дуулал: Монгол улсын төрийн дуулал
Нийслэл
(болон хамгийн том хот)
Улаанбаатар
Албан ёсны хэл Монгол
Үндэс, язгуур (2010) 94.95% Монгол
3.95% Хасаг
1.00% бусад
Засаглал Нэгдмэл, парламентийн бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
 -  Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд
Хууль тогтоогч Улсын Их Хурал
Оршин Тогтнол
 -  Хүннү гүрэн байгуулагджээ. НТӨ 209 
 -  Их Монгол улс байгуулагдсан. 1206 
 -  Чин гүрэн нуран унаснаар тусгаар тогтнож, Богд хаант Монгол улс байгуулагдсан. 1911 оны 12 сарын 29 
Газар нутаг
 -  Нийт 1,564,115.75 км2 (19)
 -  Ус (%) 0.43[1]
Хүн ам
 -  Тооллого (2010) 2,754,685[2] (140)
 -  Нягтрал 1.76/км2 
ДНБ (ХАЧ) 2010 оны тооцоо
 -  Нийт $11.018 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $4,006[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт $6.125 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $2,227[3] (90)
ОТББИ (2002) 32.8 (дундаж
ХХИ (2010) 0.622[4] (дундаж) (100)
Мөнгөн тэмдэгт Төгрөг (₮) (MNT)
Цагийн бүс +7 -оос +8 [5][6]
Хэв огноо он-сар-өдөр (НТ)
жил-сар-өдөр (БТ)
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .mn
Утасны дугаар 976
Монгол Улс нь Монголын тэгш өндөрлөгт орших зүүн ба төв Азийн орон юм. Хойгуураа Орос, өмнөд, баруун, зүүнээрээ Хятад улсуудтай хиллэдэг, Казахстан улсын зүүн хилийн цэгээс ердөө 38 километр зайнд баруун цэг байрладаг. Нийслэл болон хамгийн том хот нь нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм.
Нийт 2.75 сая хүн амын олонх Монголчуудаас гадна Хасаг, Тува ардууд амьдардаг. Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин дийлэнх хүн амын шүтлэг юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19 дэх дэсд эрэмбэлэгдэх 1,564,116 ам дөрвөлжин километр нутаг нь дунджаар далайн түвшнээс дээш 1,580 метр өндөрт өргөгдсөн байдаг ба хүн амын нягтрал хамгийн сийрэг улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон, өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмал баялаг.
Монгол улсын нутгаас эртний шим судлалын олдворууд ихээр олддог. МЭӨ 209 онд Хүннү гүрэн өнөөгийн Монголын нутагт төвлөн байгуулагдаж түүхэнд нүүдэлчдийн үүсгэсэн анхны төрт улс хэмээн тэмдэглэгдсэн юм. Түүнээс хойш Түрэг болон Монгол угсааны олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд 13-р зууны эхээр тархай Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Их Монгол Улс байгуулагдсан. 1234 онд Өгэдэй хаан залгамжилж, хожим нь 1279 онд Чингис хааны ач Хубилай хаан Юань улсыг Хятадад төвлөн байгуулсан байна. Юань улс унасны дараа XIV зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж их бага хэмжээгээр хоорондоо тэмцэлдэх болжээ. 1604-1634 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин гүрний эрхшээлд цувран орцгоосон. 1911 онд Чин гүрэн нурах нь тодорхой болсноор Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж Богд хаант Монгол улс байгуулагдсан ч 1921 он хүртэл бүрнээр тусгаар тогнож чадаагүй. 1945 онд өнөөгийн Монгол улсыг гадаадын улсууд хүлээн зөвшөөрч, 1961 онд НҮБ-ын гишүүнчлэлтэй болсон. 1924 оны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болж, ЗСБНХУ-ын нөлөөлөлд социалист орон болсон юм. 1990 онд бусад социалист улсуудын адил ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн.

Агуулга

 [нуух

[засварлах] Түүх

Гол өгүүлэл: Монголын түүх

[засварлах] Эртний түүх

Еврази, 1200 оны үед
Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад бэлчээрийн нүүдэлчид амьдарч байсан ба хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхных нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун шаньюйгаар удирдуулан төрт улс үүсгэсэн юм. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдах шалтгаан нь болсон. Цагаан хэрэм нь өөрөө жанжин Мэнь Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сяньби, Жужан улс, Муюн, Тоба зэрэг эртний Монголчуудын байгуулсан улсууд оршиж явсаар 6-р зуунд Түрэгүүдэд дарагдаж, 8-р зууны үед Уйгурууд залгамжилан улс байгуулж, түүний дараа Киданууд залгамжилсан байна. 10-р зуунаас эхлэн зэрэгцсэн олон аймгууд байгуулагдсан бөгөөд, 1182-1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын ханлигт бүгд нэгтгэгдэж, Их Монгол Улс байгуулагдсан.

[засварлах] Монголын эзэнт гүрэн

Гол өгүүлэл: Их Монгол Улс
Монголын эзэнт гүрэн
Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Ази, Европын орнуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн үүсгэж, нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн уудам газар нутагт (33,000,000 ам дөрвөлжин километр) Монголын эзэнт гүрэн хэмээн тодоор тэмдэглэгдсэн. Монголчуудын аян дайн өрнө зүгт Адриатын тэнгис, Мамлук, дорнодод Япон, өмнөдөд Филиппиний Ява арал хүрчээ.[7]Монголын эзэнт гүрний Цагаадай Алтан ордны улс нь торгоны зам дагуу оршиж дэлхийн худалдааны гол төв болж тухайн үед оршин тогтнож байсан газар нутагтаа олон хот суурин бий болгосон.Тэр үүед хятадын луужин шаазан зэрэг томоохон нээлтүүд бий болсон.Иймээс Монголчууд дэлхийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монголын эзэнт гүрэн, Юан улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

[засварлах] Манж Чин гүрний дарлал

Наймдугаар Жибзундамба Хутагт
17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон юм. Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1596 онд Манжийн түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755 он хүртэл Зүүн гарын хаант улс тусгаар байсан. Манжийн үеийн Монголд хамжлагат ёс тогтож, аливаа иргэншил үүсэх нь хаалттай байсан. 20-р зууны эхний Манжын "Шинэ засгийн бодлого"-ыг Монголчууд зэвүүцсэнээр үндэсний үзэл сэргэж, нэгэнт нурж унах нь тодорхой болсон Чин гүрнээс тусгаарлахаар санааширч, Богд Жавзандамба хутагтыг нэгдэн нягтарч тусгаар улс болохоор самбаачилжээ.

[засварлах] Тусгаар тогтнол

20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Ар Монголын ба бусад Монгол ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад Монгол цэргүүд хөөж, Өвөр Монголыг чөлөөлөх аян мордож Хаалган хүртэл давшсан ч, Хаант Орос, Хятад хоёр орны шахалтаас болж, бусад Монголчуудаа нэгтгэж чадаагүй. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит (өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, өөртөө засах эрхийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Шэбэр, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

[засварлах] Социалист Монгол

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм.

[засварлах] Ардчилсан хувьсгал

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ.
1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.
Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.

[засварлах] Төрийн байгуулалт

Монголын улс төрийн системийг парламентийн засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулиар захирагддаг. Үндсэн хууль нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх, чөлөөтэй шашинаа шүтэх зэрэг эрхийг Монгол иргэдэд олгодог.
Улсын Их Хуралын танхим
Монголын мэдээллийн салбар бол телевизийн сувагууд ба компаниудын эзэмшилтэй сонин хэвлэлтэй. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь чухал үүрэгтэй. 2004 оны 7 сарын 27 хүртэл хуучнаар коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам нь зонхилох нам байжээ. Хамгийн чухал сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам юм.
1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72 бусад(АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулж ард түмэн булхайтай хэмээн үзэж, бослого гаргаж, энэ нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Засгийн газар байгуулахад МАХН ба АН эвсэх болсон. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулан түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ.

[засварлах] Ерөнхийлөгч

Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. Улсын Их Хурлын сонгуулиас гадна тус улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд сонгодог.
Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хууль Ерөнхийлөгч болоход 3 шаардлага тавьдаг. Үүнд:
  • Монголын иргэн ба Монголд төрсөн байх
  • Доод тал нь 45 настай байх
  • Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой
Одоогийн Ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж юм.

[засварлах] Улсын Их Хурал

Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын даргаар удирдуулдаг. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 9 дүүрэг нь тус бүрдээ олон мандаттай томсгосон тойргууд болно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгодог. Одоогийн УИХ-ын дарга бол Дамдингийн Дэмбэрэл юм

[засварлах] Монгол Улсын Ерөнхий Сайд

Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн ерөнхий сайд бол Сүхбаатарын Батболд юм.

[засварлах] Засгийн газар

Засгийн газар нь 11 яам, 15 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.

[засварлах] Гадаад харилцаа

Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай. Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.
Монгол улс Алматы, Анкара, Бангкок, Берлин, Бээжин, Брюссель, Будапешт, Кайр, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Лондон, Москва, Оттава, Парис, Прага, Пхеньян, Сөүл, Софи, Токио, Ханой, Сингапурт элчин сайдын яамтай, Эрхүү, Улаан-Үдэд консултай. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.
2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон[8]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыгБолгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.

[засварлах] Зэвсэгт хүчин

Монгол улс нь 2003 оны Ирак руу хийсэн довтолгоог дэмжиж, тус тус 103-аас 180 цэргийг ар араас нь Ирак ба Афганистан улсууд руу явуулсан. Үүнээс гадна Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг 200 цэрэг хамгаалж байгаа. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу 40 цэрэг илгээжээ. Мөн Африкийн Чад улс руу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр төлөвлөж байна.
Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр батлагдсан.

[засварлах] Газарзүй, цаг уур

Монголын нутаг дэвсгэр
1,564,116 км²[9] газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын дараа дэлхийд 19-д орно. 20-д бичигдэх Перу орноос хамаагүй том юм.
Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа хүйтэн ба уулархаг газартай. Монголын нилээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтэн уул бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв газар юм.
Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дундажууд -30 °C-д[10] хүрдэг. Хааяа уур амьсгалын өөрчлөлт болох зудад нэрвэгддэг. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог.
Өндөр газарт оршдог, хүйтэн ба салхи ихтэй орон. Өвөл нь удаан үргэлжилж маш хүйтэн бөгөөд зун нь богинохон ба энэ л үед ихэнх хур тунадас нь унадаг. Улсад дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см), өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.
Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ бол амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлний хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.

[засварлах] Байгаль орчин

Гол урсаж буй, тал газар

[засварлах] Байгалийн бүс, бүслүүр

Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн 4 бүс, өндөр уулст ялангуяа ойт хээрийн бүсийн уулст авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.

[засварлах] Газрын хөрс

Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзлэдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.

[засварлах] Ус агаар

Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорхи усны 139 орд газар байна.
Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв азийнгадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. Орхон бол Монголын хамгийн том гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км²), хамгийн гүнзгий нуур нь Хөвсгөл нуур (262.4 м)

[засварлах] Ургамал, амьтан

Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

[засварлах] Засаг захиргааны нэгж

Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг. Аймаг нь дотроо сум, багуудад, хот нь дотроо дүүрэг, хороонд хуваагдана.
Mongolian Aimags, Mongolia.png

[засварлах] Эдийн засаг

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[11]. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.
Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%[12], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш бол Хятад орон байна. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь Хятад руу явсан ба Монголын нийт импортын бүтээгдэхүүний 29.8% нь Хятадынх байлаа.[13]
1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[14][15]

[засварлах] Аж үйлдвэр

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.

[засварлах] Шинжлэх ухаан, технологи

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхлэж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна. ыыы

[засварлах] Хүн ам зүй

Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.
2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786 [16] гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000[17] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.
Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад маш өчүүхэн юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монголчууд эзлэх боловч Казах, Тува угсаатнууд цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[18]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.
Хүн амын 40% нь Төвдийн Буддын шашины урсгал болох Шарын шашинг шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христэд итгэгч, 4% нь исламын шашинтан.
Хөдөөний Монгол хүүхэд гэрийн өмнө
Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай.
Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, хойд хэсэгт Дөрвөд, зүүн талд Дарьганга зэрэг эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах, Тува, Уйгур) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Тунгус үндэстнүүд, Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнх Оросууд Монголоос гарчээ.

[засварлах] Хэл

Монгол улсын албан ёсны хэл нь Монгол хэл бөгөөд Халх аялгуунд тохируулсан кирилл бичгийг хэрэглэдэг. Нийт хүн амын 90% нь энэ хэлээр ярьдаг ба улс даяар олон аялгуутай. Баруун аймгуудад Казах ба Тува хэлнүүд бас яригддаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа Орос хэл орно. Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой, харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул солонгос хэл[19] нь бас газар авч байна. Нөгөө хөршийн хэл болох хятад хэлийг хүмүүс сонирхох болж, залуучуудын дунд япон хэл ч бас түгээмэл болжээ. Насанд хүрсэн боловсорсон хүмүүсийн дунд социализмын үед суралцаж байсан герман, мөн бусад зүүн Европын хэлүүдийг мэдэх тохиолдол байдаг. Харин одоо бол залуу монголчууд нь баруун Европт ажиллаж суралцах болсон тул тэндэхийн хэлүүдийг төгс эзэмших болсон. Дэлхийн ихэнхи мэдээллийг агуулах болсон англи хэлийг улсын 2 дахь албан ёсны хэл болгох асуудал сүүлийн үед сөхөгдөх болжээ.
Монгол хэл нь Монгол хэлний бүлгийн хэлнүүдийн нэг. Монгол хэлний бүлгийг Алтай хэлний язгуурт хамааруулах нь элбэг бөгөөд энд түрэг, тунгус, бас заримдаа солонгос ба япон хэлнүүд багтдаг.

[засварлах] Шашин шүтлэг

Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсиг сүм
Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шашин, мөнх тэнгэрийн шүтлэгийн төрлүүд одоогийн Монгол улсын нутагт түгээмэл байжээ. Эдгээрийг аажмаар Төвдийн Буддизм эзэмдсэн ч гэсэн бөөгийн мөргөл зэрэг нь Монголын шашны соёлд өөрийн ул мөрөө үлдээжээ. Одоо ч гэсэн үйлдэгддэг бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.
20-р зууны үеэр коммунист засгийн газар нь шашны уламжлалт ёслол, үйлүүдийг зогсоож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдүүд ба лам нарыг хэдэн мянгаар нь хороож байжээ.
1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, коммунизмын өмнө гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм.

[засварлах] Боловсрол

Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.
1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогын 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд монгол хэл бичиг, тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс гадна дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 30 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман улсад боловсрол эзэмшихээр явцгаасан юм. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.
Бага, дунд боловсрол нь анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон[20].
Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна. Монгол хүүхдүүд олон улсын чанартай математик физик зэрэг олон уралдаан тэмцээн олимпиадад эхний 3 байр эзэлж дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа

[засварлах] Эрүүл мэнд

Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[21] ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[22]-1.87[23], хүн амын дундаж наслалт 67[24]-68[25], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%[26]-4%[27]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[28] байна.
2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.

[засварлах] Соёл

Наадмын үеэрх Хүй долоон худгийн дэнж
Наадам жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Энэ үеэр хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг эрийн гурван наадам болдогоороо онцлог юм.Мөн жил бүрийн хаврын эхэн сард монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, золгон, бэлэг солилцдог уламжлалтай.

[засварлах] Барилга сууц

Гурвансайханы нурууны ойролцоох Монгол гэр
Монголын уламжлалт орон сууц нь гэр юм. Монголын уламжлалт уран барилгын үндсийг Н. Чүлтэм гэр ба майхан байсан гэж үзжээ. 16-17-р зууны хийдүүд нь анх гэр дотор үйл ажиллагаагаа явуулж, томосгох шаардлагатай байсан бол гэрийн загвараар урладаг байжээ. Монголын уран барилгыг гурав ангилдаг: Монгол, Төвд, Хятад, болон энэ гурвын холимог загвар.

[засварлах] Дуу хөгжим

Монгол нь дуу хөгжмийн уламжлал ихтэй. Хөөмий, морин хуур, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм.
20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, хип-хоп хөгжимийг залуу дуучид тоглож газар авч байна.

[засварлах] Кино урлаг

Социализмын үед МАХН нь киног ашиглаж өөрийн үзэл, санаануудыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-аад оноос ажилчин ангийн баатруудын сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.
Ардчилал гарсны дараа кино урлаг тодорхой цаг хугацааны турш доройтсон боловч сүүлийн үед сэргэж байна. Харин Япон-Монголын хамтарсан "Чингис хаан" кино зэрэг гадаадын байгууллагын тусламжтайгаар кино бүтээх, мөн Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчид гарах болжээ. Бямбасүрэнгийн "Ингэний нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын гадаад баримтат кино төрөлд номинацилагдсан байна.
Сүүлийн үед "Татар ажиллагаа", "Намрын синдром" зэрэг залуучуудын сэдэвтэй кинонууд гарч эхэлж байна.

[засварлах] Хоол

Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд төрөл бүрийн сүү боловсруулж цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, зун, намар нь сүү цагаан идээгээр зусдаг байв. 20-р зуунаас Европ хүнсний ногоо монголчуудын хоол хүнсний чухал хэсэг болсон. Сүүлийн үед ногоон хоолтон хүмүүс их бий болж байгаа. Үндэсний хоол нь бууз юм.

[засварлах] Спорт

Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед ширээний теннис, сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортууд нь дэлгэрч байгаа. Ширээний теннисээр олон улсын хэмжээнд монгол тамирчид оролцоx болж байна.

[засварлах] Олон улсад

Монгол бөхчүүд Японы сүмо бөхөд маш амжилт гаргах болсон. 2003 онд Асашёорюү нь анхны Монгол ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь нь болжээ.
Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-н жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[29]
Буудлагын төрөлд Монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы иргэн болсон), харин Отрядын Гүндэгмаа болон Цогбадрахын Мөнхзул нь 25 метрийн гар буудлагын төрлөөр 2007 оны 5 сарын байдлаар тус тус дэлхийд 2, 3-т эрэмбэлэгджээ.[30]
Боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байгаа. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. Бадар-Ууган нь мөн 2007 оны Дэлхийн аваргаар мөнгөн медаль хүртжээ.
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.
Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна. Мөн сүүлийн жилүүдэд марфон гүйлт гар бөмбаг сагсан бөмбөг урьдныхаасаа илүү хагжиж байгаа бөгөөд барагМонгол хүүхэд бүр гар бөмбөг сагсан бөмбөгийг маш чадварлагаар тоголож байна .2010 онд Монголоос дэлхийн шатрын аварга төрөн гарсан юм Энхэхүү шатарчин нь 10 настай Номин-Эрдэнэ хэмээх охин юм