Powered By Blogger

Friday, February 3, 2012

Бууз хэмээх программ бол латинаас крилл руу хөрвүүлэгч юм.

 
http://www.etvgen.com/2010/04/buuz-v094.html

gee ийн ярилцлага;

-Та бараг мэдээ үздэггүй гэв үү?
Ер нь мэдээ үзэхээс айдаг.Яагаад гэхээр нийгэм аймаар бнш д.Хүмүүс зарим байдлаараа араатан шиг болж бн.Мэдээ үзэхээр "Тийм хүнийг тэгж гэртэй нь шатаалаа " "Хэдэн арван тоогоор хутгалж аллаа"л гэнэ.Аймаар аймаар юм гарна.Өдөр нь ажил төрлөө хийгээд явж бхдаа нийгмийн асуудалтай хутгалдаж явдаг болохоор гэртээ харихаараа тэрнээс түр ч гэсэн ангижирмаар байдаг бхгуй юу.Би компьютэр тоглодог.Сайхан ангижруулдаг шүү.Нээрэн.Бүх юмаа мартаад сайхан тоглодог.Тэр л гоё байдаг юм.Гэхдээ хааяа үзэхгүй байж чадахгуй мэдээ үзнэ л дээ.Үзэхээр маниусаас дээр суудаг манай нөгөө ухаантай хэдэн хүмүүс "Ингэлээ,тэглээ"
гээд хоорондоо хэрэлдээд,бөөн юм болоод сууж байдаг.Дандаа хэрүүл уруул,алаан талаантай юм үзээд бхаар чинь залхаж бгаа юм чинь.
-Манай зарим хип хоп чид мансууруулах бодистой холбогдсон нь энэ урлагийг унагасан зүйл болсон.Харин сүүлийн үед гарч ирж буй залуу уран бүтээлчид хип хопыг арай өөрөөр,шинэ уур амьсгалаар  гаргаж ирж бн.Хөндлөнгөөс харахад Vanqiushn гэх хамтлагаас салбарлан гарсан мэт?
-Аймаар буруу ойлголт.Хувь хүний л асуудал бгаа ш дээ.Хувь хүн талаасаа.Хэрэгт холбогдож бсан хүн байлаа гэхэд тэр нь хувийнх нь л асуудал.Ерөөсөө л хувь хүмүүсийн ялгаа бхгуй юу.Хүн алддаг шүү дээ.Алдаа л биз.Ахиж тийм зүйлд орооцолдохгүй гэж суралцаа блгүй дээ.Түүнээс биш хип хопчдын нэрийг унагалаа гээд л хип хоп гэдэг нэр томьёг тэрэнтэй холбох гээд бх шаардлагагүй. Үргэлжлэл бий ...