Powered By Blogger

Sunday, December 25, 2011

muusain hujaa narin tuuh (hujaa nar bol novsh)

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

"Хятад" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Хятад (салаа утга)-г үзнэ үү.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
中华人民共和国
Жөнхуа Ренмин Гонхэгүо
Хятад
Далбаа Сүлд
Дуулал: Сайн дурын ажилчдын марш
(义勇军进行曲)
Нийслэл Бээжин
Хамгийн том хот Шанхай
Албан ёсны хэл Хятад
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Кантон, Англи, Португал, Уйгур, Монгол, Төвд, Жуань
Үндэс, язгуур (2010) 91.51% Хятад;[1] Зөвшөөрөгдсөн 55 цөөнх үндэстэн, ард түмэн
Засаг Нэг намт, эв хамт ёст гэж нэрлэгдсэн
 -  Дарга Ху Жинтао
 -  Ерөнхий сайд Вэнь Жиабао
Хууль тогтоох байгуулал Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
Оршин Тогтнол
 -  Хятад үндэстэн анх удаа Цинь улсын дор нэгтгэгдсэн. НТӨ 221 он 
 -  Чин гүрэн нуран унаж, Дундад Иргэн Улс байгуулагдсан. 1912 оны
1-р сарын 1 
 -  Бүгд найрамдах Хятад ард улс тунхаглагдсан. 1949 оны
10-р сарын 1 
Газар нутаг
 -  Хөвчин 9,640,821 км2 (3)
 -  Ус (%) 2.8
Хүн ам
 -  Тооллого (2010) 1,339,724,852[2] (1)
 -  Нягтрал 139.6/км2
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $11.316 trillion[3] (2)
 -  Нэг хүнд $8,394[3] (91)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $6.988 trillion[3] (2)
 -  Нэг хүнд $5,184[3] (90)
ОТББИ (2007) 41.5[4]
ХХИ (2010) 0.663[5] (дундаж) (89)
Мөнгөн тэмдэгт Хятад юань (¥) (CNY)
Цагийн бүс +8
Хэв огноо он-сар-өдөр (НТ)
жил-сар-өдөр (БТ)
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .cn
Утасны дугаар +86
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (үгээр хураавал БНХАУ), хялбарчилвал Хятад (Хятад ханз: 中国 Жөнхуа, "Дундад улс") нь зүүн Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав дахь том газар нутагтай улс юм. Хойд Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай далайгаар хиллэдэг.
Хятад нь нэг намын тогтолцоотой (Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог), эдийн засгийн нийгэм журамаас зах зээлийн журам руу аажим шилжиж буй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гэгдэх орон юм. Засаг захиргааны хуваариар 22 муж, 5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот (Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2 онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао) бүрддэг. НҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот нь Шанхай.
Угсаатны бүтцээр, 91.5%-ийг эзлэх Хятад үндэстнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн 55 цөөнх үндэстэн, ард түмнийг багтаадаг.

Агуулга

 [нуух

[засварлах] Нэр

Хятад хэлээрх улсын нэр 中国 (Жөнхуа) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жөн ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний уламжлалаас хэрэглэгдсэн. Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг. Хуа ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно.
Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо мэдээлдэг. Хятад гэдэг нэрийг Монголчууд Дундад Зууны үеийн өвөг Монгол хэлтэн Хятан үндэстнийг нэрийддэг байснаасаа уламжлан ийн нэрлэх болжээ.

Түүх

] БНХАУ байгуулагдахаас өмнөх үе

Гол өгүүлэл: Хятадын түүх
3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Монголчууд1279 онд бүх хятадыг нэгтгэн Юань улс байгуулан 1368 он хүртэл захирч байв Мин улс 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадын эргүүдийг өрнөдийнхөн эзэмшиж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсын тусгаар тогтнолын хөдөлгөөний улмаас нэгдсэн засаг үгүй болов. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.

БНХАУ-ын үе

БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.
Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.

Улс төр

Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.
1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.

Хүн амын хэт өсөлт

БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ.
Засаг захиргааны тогтолцоо
БНХАУ-ын засаг захиргааны зохион байгуулалт.
2004 оны байдлаар БНХАУ-н засаг захиргааны тогтолцоо нь 23 муж (Одоо үед бодитоор өөрсдийн удирдлагад оруулаагүй Тайвань муж улсыг оруулбал) 5 Өөртөө засах орон, 4 хот улс, 2 тусгай статусын засаг захиргааны нэгжээс бүрддэг.

Газарзүйн тогтоц

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.
Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикистан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол Улстай хиллэж байна.
Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.
Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.
Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Өмнөл Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

Уул нуруу

Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гимлайн уул зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

Гол мөрөн

Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2-дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичуан, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хенань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмөншөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хебей, Шаньдун, Жянсү, Жежян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.Цөл

Соёл

Гол өгүүлэл: Хятадын соёл

Дэлхийн өв

Хятадын нутагт НЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.

Бүх нийтийн амралтын өдрүүд

Сар өдөр Баяр
1 сарын 1 Шинэ жил
1 сарын сүүл, 2 сарын гурван өдөр Цагаан сар
5 сарын 1-3 Хөдөлмөрийн баяр
10 сарын 1-3 Үндэсний баяр

russia

Оросын Холбооны Улс

Оросын Холбооны Улс
Российская Федерация
Орос
Далбаа Сүлд
Дуулал: Оросын холбооны улсын төрийн дуулал
(Государственный гимн Российской Федерации)
Нийслэл
(хамгийн том хот)
Москва
Албан ёсны хэл Орос
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Зөвшөөрөгдсөн орон нутгийн 27 хэл
Үндэс, язгуур (2002) 79.8% Орос
3.8% Татар
2.0% Украйн
1.2% Башкир
1.1% Чуваш
12.1% бусад
Засаг Холбооны, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Дмитрий Медведев
 -  Ерөнхий сайд Владимир Путин
 -  Холбооны Зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко
 -  Улсын Думын дарга Борис Грызлов
Хууль тогтоох байгуулал Холбооны Хурал
 -  Дээд танхим Холбооны Зөвлөл
 -  Доод танхим Улсын Дум
Оршин Тогтнол
 -  Киевийн Оросын үүсэл 882 он 
 -  Оросын царьт улс тогтсон. 1547 оны 1 сарын 16 
 -  Оросын ЗХСБНУ байгуулагдсан. 1917 оны 11 сарын 7 
 -  ЗСБНХУ задарч, Оросын Холбооны Улс тунхаглагдсан. 1991 оны 12 сарын 25 
Газар нутаг
 -  Хөвчин 17,075,400 км2 (1)
 -  Ус (%) 13
Хүн ам
 -  Тооллого () 142,905,208[1] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $1.884 их наяд[2] (9)
 -  Нэг хүнд $13,235[2] 
ОТББИ (2008) 42.3 (их
ХХИ (2010) 0.719[3] (өндөр) (65)
Мөнгөн тэмдэгт Рубль (RUB)
Цагийн бүс +3-аас +12 (+5-аас бусад)
Хэв огноо өдөр.сар.он (НТ)
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .ru (.рф)
Утасны дугаар 7
.рф нь Кирилл Орос бичигт зориулагдсан.
Орос (Орос: Дуудлага Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (үгээр хураавал ОХУ) нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Белорус, Украйн, Гүрж, Азербайжан, Казакстан, Хятад, Монгол, Хойд Солонгос гэх олон улсуудтай хиллэнэ. Мөн усаар зааглагдаж, АНУАльяск муж, Швед, Дани, Турк, Япон улсуудтай ойр оршдог.
Орос нь дэлхийн хамгийн том болох 17,075,400 ам дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.
Оросууд нь 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг нэгдэн нягтарсан Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамай хааны цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.
1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж, залгамжилсан дэлхий даяар нөлөөт их гүрэн асан Зөвлөлт Холбоот Улсын гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралын үрээр 1991 онд бусад 14 улсын адил тусгаар улс байгуулагдсан.
Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын (G8) гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.

Агуулга

 [нуух

[засварлах] Түүх

Оросын Холбооны Улсын түүх нь Зүүн Славуудаар анх эхэлжээ. Славууд нь МЭӨ 3-8-р зууны дундуур Европт тодорч эхэлсэн байна. 9-р зуунд зүүн Славчуудын анхны улс болох Киевийн Русь байгуулагджээ. Энэ улс нь Викингүүд болон тэдгээрийн үр удмуудаар удирдуулж байсан бөгөөд 988 онд Византын эзэнт гүрнээс Христын шашныг өвлүүлэн авсан. Энэ явдал нь дараагийн мянган жилийн турш Оросын соёл урлагийг тодорхойлсон Византийн болон Славын соёл урлагийн нэгтгэлийг эхлүүлжээ. Улмаар Киевийн Русь нь задарч газар нутаг нь Оросын маш олон жижиг хэмжээний феодалын улсуудад хуваагджээ. Киевийн Русийн залгамжлагч улсуудаас хамгийн хүчирхэг нь Москва байсан бөгөөд энэ нь Оросын нэгтгэл, Алтан Ордын эсрэг тусгаарлах хөдөлгөөнд голлох байр суурийг эзэлж байв. Москва нь аажмаар орчмынхоо Орос улсуудыг нэгтгэсэн бөгөөд Киевийн Русийн соёл урлаг, улс төрийн өвийг захирах болжээ. 18-р зуун гэхэд энэ улс нь байлдан дагуулалт, нийлүүлэлт, судалгаа зэргээр хүрээгээ тэлж, Польшоос Номхон Далай хүртэл үргэлжилсэн Оросын эзэнт гүрэн болсон байв.
Орос нь Оросын эзэнт гүрний цагаас дэлхийн хүчин, нөлөө ихтэй орон болсон бөгөөд хожим нь дэлхийн анхны, хамгийн том социалист орон, "суперхүчин" болох ЗХУ-н хамгийн том, хамгийн чухал хэсэг болжээ. Энэ нь урлаг, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт үзүүлсэн. 1991 онд ЗХУ задарснаар Оросын Холбооны Улс байгуулагдсан бөгөөд энэ нь ЗХУ-н залгамжлагч хэмээн тооцогддог.

[засварлах] Улс төр

ОХУ-ын үндсэн хууль ёсоор, төр нь холбооны байгууламжт, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалт, ардчилсан дэглэмт улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Төр нь төлөөллийн ардчилсан, олон намын тогтолцоотой ба эрх мэдэл нь 3 доорх гурван бүтцэд салбарлана.
Дээд танхим болох Холбооны Зөвлөл: Харъяат анги бүрээс 2 төлөөлөгчийн эрхтэй, нийт 166 гишүүнтэй. Холбооны хууль, дайн зарлах, олон улсын гэрээг батламжлах, ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэрлэдэг.
Доод танхим болох Улсын Дум: Хувь тэнцүүлсэн (Пропорционал) саналын аргачлалт сонгуулаар сонгогдох 450 суудалтай хууль тогтоох байгууллага.
  • Гүйцэтгэх: Ерөнхийлөгч давамгай эрхтэй, . 1991 онд сонгогдсон анхны ерөнхийлөгч нь Борис Ельцин, 2000 оноос Владимир Путин, 2008 оноос буюу одоогийн ерөнхийлөгч нь Дмитрий Медведев юм. ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
  • Шүүх: Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хөндлөнгийн шүүхийн бүрэлдэхүүнийг Холбооны Зөвлөл баталдаг.

[засварлах] Засаг захиргааны хуваарь

[засварлах] Холбооны харъяат анги

ОХУ нь 83 холбооны харъяат ангиас (субъект) бүрдэнэ. Эдгээр харъяат ангиуд нь Холбооны Хуралд адилхан тус бүр 2 төлөөллийн эрхтэй. Хэдий тийм ч, өөртөө засаглах эрхээр харилцан адилгүй доорх нэгжүүдэд хамаарна.
  • 46 муж: Жирийн харъяат анги. Захирагчтай, орон нутгийн сонгуульт хууль тогтоох хуралтай.
  • 21 бүгд найрамдах улс: Өөртөө засах эрхтэй цөөнх үндэстэн, ард түмний өлгий нутаг. Тус бүрдээ үндсэн хууль, ерөнхийлөгч, парламенттай. Орос хэлний хамтаар төрөлх хэл нь албан ёсны хэл болно, гэвч ОХУ даяар болон олон улсын харилцаанд зөвхөн Орос хэл хэрэглэнэ.
  • 9 хязгаар: Үнэндээ мужтай адил Оросууд голчлон амьдардаг нутаг. Гагцхүү алс, чинад, захын нутаг бөгөөд хүн ам багатай, түүхэндээ зах хязгаар хэмээгдсээр ирсэн.
  • 4 өөртөө засах тойрог: Муж, хязгаарын мэдэл дэх цөөнх ард түмний өлгий. 1990 оноос байр суурь өндийсөн боловч Чукоткийнхаас бусад нь үнэндээ муж, эсвэл хязгаарт захирагддаг.
  • 1 өөртөө засах муж: Түүхэндээ, өөртөө засах муж байсан, дараа нь хязгаарт захирагдсан. 1990 онд Еврейн өөртөө засах мужаас бусад нь бүгд найрамдах улс болсон.
  • 2 холбооны хот: Зангилаа хоёр том хот Москва, Санкт-Петербург.

ОХУ-ын холбооны харъяат ангиуд