Оросын Холбооны Улс
Оросын Холбооны Улс Российская Федерация Орос | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Дуулал: Оросын холбооны улсын төрийн дуулал (Государственный гимн Российской Федерации) | ||||||
Нийслэл (хамгийн том хот) | Москва | |||||
Албан ёсны хэл | Орос | |||||
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Зөвшөөрөгдсөн орон нутгийн 27 хэл | |||||
Үндэс, язгуур (2002) | 79.8% Орос 3.8% Татар 2.0% Украйн 1.2% Башкир 1.1% Чуваш 12.1% бусад | |||||
Засаг | Холбооны, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах | |||||
- | Ерөнхийлөгч | Дмитрий Медведев | ||||
- | Ерөнхий сайд | Владимир Путин | ||||
- | Холбооны Зөвлөлийн тэргүүн | Валентина Матвиенко | ||||
- | Улсын Думын дарга | Борис Грызлов | ||||
Хууль тогтоох байгуулал | Холбооны Хурал | |||||
- | Дээд танхим | Холбооны Зөвлөл | ||||
- | Доод танхим | Улсын Дум | ||||
Оршин Тогтнол | ||||||
- | Киевийн Оросын үүсэл | 882 он | ||||
- | Оросын царьт улс тогтсон. | 1547 оны 1 сарын 16 | ||||
- | Оросын ЗХСБНУ байгуулагдсан. | 1917 оны 11 сарын 7 | ||||
- | ЗСБНХУ задарч, Оросын Холбооны Улс тунхаглагдсан. | 1991 оны 12 сарын 25 | ||||
Газар нутаг | ||||||
- | Хөвчин | 17,075,400 км2 (1) | ||||
- | Ус (%) | 13 | ||||
Хүн ам | ||||||
- | Тооллого () | 142,905,208[1] | ||||
ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
- | Нийт | $1.884 их наяд[2] (9) | ||||
- | Нэг хүнд | $13,235[2] | ||||
ОТББИ (2008) | 42.3 (их) | |||||
ХХИ (2010) | ▲ 0.719[3] (өндөр) (65) | |||||
Мөнгөн тэмдэгт | Рубль (RUB ) | |||||
Цагийн бүс | +3-аас +12 (+5-аас бусад) | |||||
Хэв огноо | өдөр.сар.он (НТ) | |||||
Замын хөдөлгөөн | баруун | |||||
Интернетийн АДН | .ru (.рф) | |||||
Утасны дугаар | 7 | |||||
.рф нь Кирилл Орос бичигт зориулагдсан. |

Орос нь дэлхийн хамгийн том болох 17,075,400 ам дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.
Оросууд нь 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг нэгдэн нягтарсан Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамай хааны цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.
1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж, залгамжилсан дэлхий даяар нөлөөт их гүрэн асан Зөвлөлт Холбоот Улсын гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралын үрээр 1991 онд бусад 14 улсын адил тусгаар улс байгуулагдсан.
Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын (G8) гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.
Агуулга[нуух] |
[засварлах] Түүх
Орос нь Оросын эзэнт гүрний цагаас дэлхийн хүчин, нөлөө ихтэй орон болсон бөгөөд хожим нь дэлхийн анхны, хамгийн том социалист орон, "суперхүчин" болох ЗХУ-н хамгийн том, хамгийн чухал хэсэг болжээ. Энэ нь урлаг, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт үзүүлсэн. 1991 онд ЗХУ задарснаар Оросын Холбооны Улс байгуулагдсан бөгөөд энэ нь ЗХУ-н залгамжлагч хэмээн тооцогддог.
[засварлах] Улс төр
ОХУ-ын үндсэн хууль ёсоор, төр нь холбооны байгууламжт, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалт, ардчилсан дэглэмт улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Төр нь төлөөллийн ардчилсан, олон намын тогтолцоотой ба эрх мэдэл нь 3 доорх гурван бүтцэд салбарлана.- Хууль тогтоох: Хоёр танхимт парламент болох Холбооны Хурал.
- Дээд танхим болох Холбооны Зөвлөл: Харъяат анги бүрээс 2 төлөөлөгчийн эрхтэй, нийт 166 гишүүнтэй. Холбооны хууль, дайн зарлах, олон улсын гэрээг батламжлах, ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэрлэдэг.
- Доод танхим болох Улсын Дум: Хувь тэнцүүлсэн (Пропорционал) саналын аргачлалт сонгуулаар сонгогдох 450 суудалтай хууль тогтоох байгууллага.
- Гүйцэтгэх: Ерөнхийлөгч давамгай эрхтэй, . 1991 онд сонгогдсон анхны ерөнхийлөгч нь Борис Ельцин, 2000 оноос Владимир Путин, 2008 оноос буюу одоогийн ерөнхийлөгч нь Дмитрий Медведев юм. ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
- Шүүх: Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хөндлөнгийн шүүхийн бүрэлдэхүүнийг Холбооны Зөвлөл баталдаг.
[засварлах] Засаг захиргааны хуваарь
[засварлах] Холбооны харъяат анги
ОХУ нь 83 холбооны харъяат ангиас (субъект) бүрдэнэ. Эдгээр харъяат ангиуд нь Холбооны Хуралд адилхан тус бүр 2 төлөөллийн эрхтэй. Хэдий тийм ч, өөртөө засаглах эрхээр харилцан адилгүй доорх нэгжүүдэд хамаарна.- 46 муж: Жирийн харъяат анги. Захирагчтай, орон нутгийн сонгуульт хууль тогтоох хуралтай.
- 21 бүгд найрамдах улс: Өөртөө засах эрхтэй цөөнх үндэстэн, ард түмний өлгий нутаг. Тус бүрдээ үндсэн хууль, ерөнхийлөгч, парламенттай. Орос хэлний хамтаар төрөлх хэл нь албан ёсны хэл болно, гэвч ОХУ даяар болон олон улсын харилцаанд зөвхөн Орос хэл хэрэглэнэ.
- 9 хязгаар: Үнэндээ мужтай адил Оросууд голчлон амьдардаг нутаг. Гагцхүү алс, чинад, захын нутаг бөгөөд хүн ам багатай, түүхэндээ зах хязгаар хэмээгдсээр ирсэн.
- 4 өөртөө засах тойрог: Муж, хязгаарын мэдэл дэх цөөнх ард түмний өлгий. 1990 оноос байр суурь өндийсөн боловч Чукоткийнхаас бусад нь үнэндээ муж, эсвэл хязгаарт захирагддаг.
- 1 өөртөө засах муж: Түүхэндээ, өөртөө засах муж байсан, дараа нь хязгаарт захирагдсан. 1990 онд Еврейн өөртөө засах мужаас бусад нь бүгд найрамдах улс болсон.
- 2 холбооны хот: Зангилаа хоёр том хот Москва, Санкт-Петербург.
No comments:
Post a Comment